12/10/2026
🎨 ХҮНИЙ СЭТГЭЛ БА БУДАГЧИЙН ТЭМДЭГЛЭЛ
🍀💝Амьдралд сайхан, муухай зүйлс сүлэлдэн тохиож, янз бүрийн хүмүүстэй учрах юм даа.
Саяхан нэгэн ажлын зуучлагчаас болж нэлээд бухимдаж, сэтгэл тавгүйрхэв. “Нэг хүн ганцаараа хийчихээр багахан талбайтай ажил” хэмээн жижиг талбайн зураг үзүүлж, түүндээ таарсан багахан үнэлгээ тохироод, хотоос нэлээд зайтай уулын дунд аваачлаа. Гэтэл очоод үзтэл анх үзүүлсэн зургаас нь даруй хоёр дахин том, нэг хүн ганцаараа хийхэд үнэхээр ахадмаар нүсэр ажил угтав.
Хууртагдаж ирсэндээ дургүй хүрч, шууд л ажлаа орхиод буцмаар санагдлаа. Гэвч зуучлагч залуу:
— Ажлын үнэлгээ хангалтгүй байгааг мэдэж байна аа. Гэхдээ би дээрээс нь яльгүй нэмж өгье. Та минь туслаад хийгээд өгөөч, хэмээн гуйв.
Ингээд энд хүртэл ирсэн цаг заваа бодож, үнэлгээг нь яльгүй нэмүүлээд, нүдээ анин ажлаа хийж дуусгахаар шийдлээ. Зуучлагч намайг тэнд үлдээгээд буцаж, ажил дуусахаар ирж авахаар болов.
Гэтэл жинхэнэ захиалагч болох гэрийн эзэгтэй, буурай эмээ хоёр хажуугийн байшинд амьдардаг хүмүүс байж.
Өглөө нь гэрийн эзэгтэй ирж мэндлээд:
— Гал тогоонд ороод цай уугаарай, хэмээн ихэд дотноор урив.
Ортол нэгэн буурай эмээ намайг хэзээний таньдаг хүн шиг л:
— Миний хүү, цай унд идэж уу, хэмээн учиргүй элэгсэг дотно угтлаа.
Эмээгийн тэр дулаахан харилцаа, хүнээ гэсэн чин сэтгэл, орчин тойронд нь мэдрэгдэх сайхан уур амьсгалд автаад нэг л мэдэхэд миний бухимдал арилж, сэтгэл уужирч орхив. Түрүүхэн л уурлаж, гомдож явсан би гэдэг хүн гэнэт л тайвширч, дотор нэг л сайхан болоод ирлээ.
Хүний сэтгэл гэдэг үнэхээр гайхамшигтай юм даа. Заримдаа хэдхэн дулаахан үг, чин сэтгэлийн ганцхан инээмсэглэл хүний дотор хурсан бухимдлыг арилгаж, сэтгэлийг нь нар мэт гийгүүлж чаддаг ажээ.
Ажилдаа ороход гэрийн эзэгтэй зүгээр хараад суусангүй. Шат угсралцаж, бүр хажууд зэрэгцэн зогсоод надтай хамт будалцаж, чадах чинээгээрээ тусаллаа.
Өдөр нь эмээ:
— Миний хүү, өдөр ямар хоол идэх вэ? хэмээн асуув.
Би:
— Эмээ, би махгүй хоол иддэг юм аа, гэлээ.
Тэгтэл эмээ:
— Ээ, тийм үү? Эмээ нь хүүдээ мах чанаж өгье гэж бодож байлаа. Хэд хоногийн өмнө бяруу гаргасан юм сан. Одоо яана аа, зайлуул, хэмээн инээж байгаа нь одоо ч нүдэнд тодхон харагддаг.
Тэр үг, тэр инээмсэглэлд нь хүртэл ямар их хайр, халамж, хүнээ гэсэн сэтгэл шингээстэй байсан гээч.
Ингээд гэрийн эзэгтэй, эмээ хоёр хамтран надад зориулж махгүй сайхан хоол хийж өглөө. Хоол нь амттай байсныг хэлэх үү, сэтгэл нь бүр ч амттай байсныг хэлэх үү. Сэтгэл дүүрэн, амтархан идэж суухдаа хүний сайхан сэтгэл гэдэг ямар их үнэ цэнтэйг улам бүр мэдэрч билээ.
Орой нь ажлаа дуусгаад амрах болоход эмээ миний хоноглох байрыг дулаахан байлгах гэж галлаж өгөөд:
— Шөнө цай, халуун ус уумаар бол уугаарай, хэмээн халуун саванд ус буцалгаж орхилоо.
Энэ өчүүхэн мэт атлаа сэтгэл шингэсэн халамж надад ямар их дулаахан санагдсан гээч. Холын газарт ганцаараа ажиллаж яваа хүнд танихгүй айлын эмээ ингэж санаа тавина гэдэг том буян, нэгэн сайхан ерөөл юм даа.
Анх гомдолтой, ууртай ирсэн , би гэдэг хүн сэтгэлийн сор болсон ийм сайхан хүмүүстэй учирсандаа туйлын их баярлаж, ажлаа ямар ч түүртэх зүйлгүйгээр, чин сэтгэлээсээ хийж дуусгав.
Явахдаа хаусны жинхэнэ эзэн гэрийн эзэгтэй болон буурай эмээд чин сэтгэлээсээ талархаж, сэтгэлдээ алгаа хавсран мэхийн ёслоод, дээдийн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.💝
Энэ явдал надад нэг зүйлийг дахин ойлгуулсан юм.
Хорвоод хүний сэтгэл шиг сайхан зүйл үгүй ажээ.
Нэгэн хүний шударга бус үйлдэлд гомдож, бухимдаж явсан ч түүний цаана ямар сайхан сэтгэлтэй, өөриймсөг, нандин хүмүүс хүлээж байгааг бид урьдчилан мэдэхгүй шүү дээ.
Зарим хүн бидний итгэлийг хөсөрдүүлдэг бол зарим нь танихгүй атлаа дотночилж, ганц аяга цайгаар сэтгэлийг дулаацуулж, хэдхэн үгээр хорвоог илүү сайхан болгож чаддаг.
Хүнийг хүн болгодог зүйл нь эд хөрөнгө, албан тушаал бус, харин бусдад хандах сэтгэл, чин үнэнч зан, өчүүхэн зүйлд ч хайр шингээж чаддаг тэр л нандин чанар юм байна.
Сайхан сэтгэл хаана байна, тэнд амьдралын хамгийн сайхан өнгө бий.
Би будаг барьж, айлын хана таазыг өнгөлж явдаг ч амьдрал надад хүний сэтгэлийн өнгийг танихыг бас зааж өгсөөр байна.
Өнөөдрийн тэмдэглэл минь энэ хүрээд өндөрлөе.
Хүн бүрийн сэтгэлд гэрэл гэгээ бадарч, айл бүрийн хойморт аз жаргал, амар амгалан дэлгэрч, сайн сайхан бүхэн дэлгэрэх болтугай. 🙏✨
🎨 #ХаусБудаг #СамхуаБудаг #ТиркуллаБудаг #ИнтерьерБудаг
🍀💝사람의 마음과 페인트공의 일기
살다 보면 좋은 일과 나쁜 일이 얽히고설키며, 참으로 다양한 사람들을 만나게 됩니다.
얼마 전, 한 인력 소개업자 때문에 마음이 상하고 언짢은 일이 있었습니다. 그분은 “한 사람이 혼자서도 금방 끝낼 수 있는 작은 공간”이라며 소규모 작업 현장의 사진을 보여주었고, 그에 맞춘 적은 일가를 책정한 뒤 저를 도시에서 제법 떨어진 산속으로 데려갔습니다. 하지만 막상 현장에 도착해 보니, 처음 보여준 사진보다 두 배는 족히 넓었고 혼자서 감당하기에는 엄두가 나지 않을 만큼 벅찬 공사였습니다.
속았다는 생각에 화가 치밀어 당장이라도 일을 내려놓고 돌아가고 싶었습니다. 그러나 소개업자는 이렇게 애원했습니다.
“일당이 턱없이 부족하다는 건 잘 알고 있습니다. 하지만 제가 보수를 조금 더 얹어드릴 테니, 제발 좀 도와주십시오.”
멀리까지 온 시간과 수고가 아까워, 약간의 보수를 더 받기로 하고 눈 딱 감고 일을 끝내기로 마음먹었습니다. 소개업자는 저를 현장에 남겨둔 채, 일이 끝나면 다시 데리러 오겠다며 떠났습니다.
그런데 실제 집주인인 여성분과 연세 지긋하신 할머니 한 분이 바로 옆집에 살고 계셨습니다.
아침이 되자 집주인께서 찾아와 반갑게 인사하며,
“주방으로 들어오셔서 따뜻한 차 한 잔 마시고 하세요”라며 매우 친근하게 청하셨습니다.
안으로 들어서니, 할머니께서는 마치 오랫동안 알고 지낸 사이처럼,
“우리 아들, 어서 와서 뭐 좀 들고 해요”라며 지극히 따뜻하고 정겹게 맞아주셨습니다.
할머니의 그 온화한 태도, 사람을 향한 진심 어린 마음, 그리고 분위기 전반에 감도는 따스함에 매료되어, 저도 모르는 사이에 마음속의 불쾌함과 앙금이 눈 녹듯 사라졌습니다. 방금 전까지만 해도 분하고 서운했던 마음이 순식간에 진정되고, 가슴속 깊은 곳부터 따스해지는 것을 느꼈습니다.
사람의 마음이란 참으로 경이롭습니다. 때로는 따뜻한 말 한마디, 진심이 담긴 미소 하나만으로도 가슴속에 맺힌 응어리를 풀고 마음을 태양처럼 환하게 비춰줄 수 있으니 말입니다.
본격적으로 작업에 들어가자 집주인분은 그저 보고만 계시지 않았습니다. 비계(아시바)를 함께 조립해 주시고, 곁에 서서 페인트칠까지 도우시며 할 수 있는 한 최선을 다해 손을 보태주셨습니다.
점심때가 되자 할머니께서 물으셨습니다.
“우리 아들, 점심은 어떤 걸로 좀 준비해 줄까?”
제가 대답했습니다.
“할머니, 저는 고기를 먹지 않습니다.”
그러자 할머니께서는,
“아이구, 그래? 이 할미가 우리 아들 고기나 좀 삶아주려고 했지. 며칠 전에 송아지를 잡았거든. 이 일을 어쩌나, 저런…” 하시며 웃으시던 모습이 지금도 눈에 선합니다.
그 말씀과 미소 속에는 깊은 사랑과 배려, 그리고 진심 어린 정이 가득 담겨 있었습니다.
결국 집주인과 할머니 두 분이 함께 저를 위해 고기가 들어가지 않은 정성 어린 식사를 차려주셨습니다. 음식 맛도 훌륭했지만, 그 속에 담긴 마음은 비할 데 없이 달콤했습니다. 마음 가득 감사함을 느끼며 맛있게 식사를 하면서, 사람의 따뜻한 정이 얼마나 고귀하고 가치 있는 것인지 다시금 깨달았습니다.
저녁이 되어 일을 마치고 쉴 시간이 되자, 할머니께서는 제가 머물 방이 춥지 않도록 불을 지펴주시고는,
“밤중에 차나 따뜻한 물이 마시고 싶으면 마시렴” 하시며 보온병에 물까지 끓여 놓아주셨습니다.
사소해 보일지 몰라도 진심이 담긴 그 배려가 얼마나 따스하게 다가왔는지 모릅니다. 연고도 없는 타지에서 홀로 일하는 이에게 낯선 집의 할머니께서 보여주신 이 정성은 그 자체로 큰 덕이자 축복이었습니다.
처음에는 서운함과 화를 안고 찾아왔던 제가, 마음의 보석 같은 이렇듯 아름다운 분들을 만나게 되어 더없이 감사했고, 어떤 부담도 없이 진심을 다해 기쁜 마음으로 작업을 마무리할 수 있었습니다.
떠날 때에는 공사를 의뢰해 주신 집주인분과 할머니께 진심으로 감사 인사를 드리며, 두 손을 모아 고개 숙여 절하고 세상의 가장 좋은 축복만을 기원해 드렸습니다.
이 일은 저에게 한 가지 사실을 다시금 깨닫게 해주었습니다.
이 세상에 사람의 따뜻한 마음보다 아름다운 것은 없다는 것을 말입니다.
누군가의 불공정한 행동에 서운하고 화가 나기도 하지만, 그 너머에는 이토록 따뜻하고 정겨운 소중한 이들이 우리를 기다리고 있다는 사실을 우리는 미리 알지 못합니다.
어떤 이들은 우리의 신뢰를 버리기도 하지만, 또 어떤 이들은 알지도 못하는 우리를 따뜻하게 품어주고, 차 한 잔으로 마음을 데워주며, 몇 마디 말로 세상을 더욱 아름답게 만들어 줍니다.
사람을 사람답게 만드는 것은 재물이나 직위가 아니라, 타인을 대하는 마음, 진실한 태도, 그리고 지극히 작은 것에도 사랑을 담아낼 수 있는 그 고귀한 성품입니다.
따뜻한 마음이 있는 곳에, 삶의 가장 아름다운 색채가 존재합니다.
저는 붓을 들고 누군가의 벽과 천장을 칠하며 살아가지만, 삶은 저에게 사람 마음의 색을 알아가는 법 또한 끊임없이 가르쳐주고 있습니다.
오늘의 일기는 여기서 줄이고자 합니다.
모든 이의 마음속에 환한 빛이 타오르고, 모든 가정의 안방에 행복과 평화가 가득하며, 세상의 모든 좋은 일들이 널리 퍼져나가기를 기원합니다. 🙏✨
스타일)
#칠 🎨 #주택페인트 #삼화페인트 #친환경페인트 #인테리어페인트