25/09/2026
📌 BARILGA.MN | ОНЦЛОХ
2026.09.25
🏗️ СЭЛБЭ ДЭД ТӨВИЙН 26 ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН БҮТЭЭЦИЙН АЖИЛ ДУУСЛАА
2026.09.21 | Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
- Сэлбэ дэд төвийн төслийн 2 дугаар багцын 26 орон сууцны барилгын бүтээцийн ажил бүрэн дуусаж, дотор заслын ажил, механик болон цахилгааны угсралт, гадна тохижилтын ажилд шилжжээ. Тус төслийн барилгын ажил 2025 оны наймдугаар сард эхэлсэн байна. (CSCEC)
🌱 “НОГООН, ХҮРТЭЭМЖТЭЙ ХОТУУД” ТӨСӨЛ ДАРХАН, ЭРДЭНЭТЭД ЭХЭЛЛЭЭ
2026.09.24 | Дархан-Уул, Орхон аймаг
- НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монгол Улсад “Ногоон, хүртээмжтэй хотууд” төслийг Дархан-Уул, Орхон аймагт албан ёсоор эхлүүлж, аймгуудын Засаг даргатай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Таван жилийн хугацаанд хэрэгжих уг төсөл нь уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, ногоон болон хүртээмжтэй хотын хөгжлийг дэмжихэд чиглэнэ. (UNDP)
🏢 “ЭКО ЯАРМАГ” ТӨСЛИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ГЭРЭЭГ ШИНЭЧИЛЛЭЭ
2026.09.21 | Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
- Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд хэрэгжиж буй “Эко Яармаг” орон сууцны төслийн хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг шинэчлэн байгууллаа. Төслийн барилга угсралтын ажлыг “Түм арвижих” ХХК болон “Улаанбаатар автозам, барилга констракшн” ХХК хэрэгжүүлж байна. (ТОСК)
🏙️ УЛААНБААТАРТ НОГООН, ХҮРТЭЭМЖТЭЙ ХОТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТАВАН ЖИЛИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ
2026.09.24 | Монгол Улс
- “Ногоон, хүртээмжтэй хотууд” төсөл нь Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хотод хэрэгжих бөгөөд ногоон хотын үзүүлэлт, уур амьсгалын дасан зохицол, биологийн олон янз байдал болон хүртээмжтэй хотын үйлчилгээг хөгжүүлэхэд чиглэж байна. Төслийг Дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр таван жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. (UNDP)
🌏 ИНДОНЕЗИД 640 МВТ ХҮЧИН ЧАДАЛТАЙ AI ДАТА ТӨВИЙН ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГА ЭХЭЛЛЭЭ
2026.09.24 | Баруун Жава, Индонез
- Индонезийн Баруун Жава мужид нийт 640 МВт хүчин чадалтай AI дата төвийн цогцолборын барилгын ажил эхэлжээ. Төслийн хүрээнд зургаан барилга барихаар төлөвлөж байгаа бөгөөд эхний барилга нь 120 МВт-ын IT хүчин чадалтай байхаар төлөвлөсөн байна. (BDx Data Centers)
📌 Өдөр бүр барилгын салбарын онцлох мэдээллийг нэг дороос.