02/09/2026
🏗️ ОРЧИН ЦАГИЙН БАРИЛГЫН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!
Монгол Улсын хөгжил дэвшил, хот байгуулалт, их бүтээн байгуулалтын түүхийг хөдөлмөр, ур чадвар, хичээл зүтгэлээрээ бүтээлцэж ирсэн үе үеийн барилгачид, инженерүүд, архитекторууд, үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид болон салбарын нийт ажилтан, албан хаагчдадаа түүхт 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Та бүхний бүтээсэн барилга бүр эх орны хөгжил дэвшлийн бат бөх суурь байж, хийсэн ажил бүхэн тань үнэ цэнтэй бүтээн байгуулалт болон мөнхрөх болтугай.
Бүтээн байгуулалт өргөжин тэлж, Монголын барилгын салбар улам хөгжин дэвжих болтугай! 🇲🇳
#ИхБарилга100Жил
#БарилгачдынБаяр
#БүтээнБайгуулалт
#БарилгынСалбар