SaySanaa Interiors

SaySanaa Interiors Interior Design · Fit-Out · Project Management
From concept to execution. Интерьер дизайн
Төслийн менежмент
Архитектур төлөвлөлт

27/10/2026

Бидний хувьд оффис бол компанийн үнэт зүйл, хамт олны онцлог, дизайны философийг илэрхийлэх орон зай юм. Урлаг, бүтээлч ажиллагаа, харилцаа, тав тухыг нэгтгэсэн энэхүү орчин нь SaySanaa ARTIFY бүтээлч үзэл баримтлалыг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж буй бидний бодит тусгал билээ.

Бид интерьер дизайн бүрдээ урлагийн бүтээлийг шингээж, орон зайг илүү амьд, утга учиртай, өөрийн гэсэн өнгө төрхтэй болг...
26/10/2026

Бид интерьер дизайн бүрдээ урлагийн бүтээлийг шингээж, орон зайг илүү амьд, утга учиртай, өөрийн гэсэн өнгө төрхтэй болгохыг зорьдог. Зарим бүтээлийг тухайн төсөлдөө зориулан өөрсдөө урлаж, заримыг нь дэлхийн алдартай бүтээлүүдээс сонгон интерьерийн шийдэлтэйгээ уялдуулан байрлуулдаг. Энэ бол бидний “SaySanaa ARTIFY” бүтээлч үзэл баримтлал юм.

Энэхүү бүтээлч үзэл баримтлал нь манай оффисын гол хананд байрлах өвөрмөц инсталляцаас тод харагдана. Буддагийн болон дэлхийн урлагийн алдарт бүтээлүүдийн нэг болох Давидын баримлын толгой хэсгийг хар өнгөөр хувирган, гурван хэсэгт хувааж, завсраар нь алтан шаргал өнгө урсах мэт дүрсэлсэн нь сонгодог урлагийг орчин үеийн хэлбэрээр дахин тайлбарласан бүтээл юм. Буддагийн дүрслэл нь амар амгалан, дотоод төвлөрлийг бэлгэдэж, дизайнерууддаа тайван орчинд сэтгэж, бүтээхийг сануулдаг бол Давидын дүрслэл нь урлагийн үнэ цэнэ, гоо зүйг илэрхийлж, интерьер дизайн бол урлагийн нэгэн хэлбэр гэдгийг өдөр бүр бидэнд сануулна. Харин компанийнхаа 10 жилийн ойд зориулан бүтээлгэсэн “СаяСанаа — Ухамсар” нь оффисын орчны өвөрмөц өнгө төрхийг улам баяжуулдаг.

Оффисын үндсэн танхимын голд байрлах том, өндөр ширээ бол манай хамт олны бүтээлч ажиллагааны чухал хэсэг юм. Бид энд дизайны санаагаа чөлөөтэй солилцож, brainstorm хийх, том хэмжээний зураг, план дээр хамтран ажиллахын зэрэгцээ компанийн дотоод уулзалт, social gathering-аа зохион байгуулдаг. Энэ нь зөвхөн ажлын ширээнээс илүүтэй шинэ санаа төрж, хамтын бүтээл өрнөж, хамт олны уур амьсгал бүрэлддэг төв цэг юм.

Мөн бид уламжлалт уулзалтын өрөөг илүү тухтай, лоунж хэв маягаар тохижуулснаар албан ёсны уулзалтаас гадна чөлөөт ярилцлага өрнүүлэх, шинэ санаа хуваалцах, харилцагчидтайгаа илүү дотно уур амьсгалд хамтран ажиллах боломжийг бүрдүүлдэг.

Бидний хувьд оффис бол компанийн үнэт зүйл, хамт олны онцлог, дизайны философийг илэрхийлэх орон зай юм. Урлаг, бүтээлч ажиллагаа, харилцаа, тав тухыг нэгтгэсэн энэхүү орчин нь SaySanaa ARTIFY бүтээлч үзэл баримтлалыг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж буй бидний бодит тусгал билээ.

22/10/2026

FROM CONCEPT TO COMPLETION ...

Компанийн ерөнхийлөгчийн 280 м² өрөөг интерьер дизайны концепцоос эхлээд засал гүйцэтгэл хүртэлх ажлыг хэрхэн бодит орчи...
22/10/2026

Компанийн ерөнхийлөгчийн 280 м² өрөөг интерьер дизайны концепцоос эхлээд засал гүйцэтгэл хүртэлх ажлыг хэрхэн бодит орчин болгон бүтээснээ та бүхэнд танилцуулж байна.

Угтах хэсэгт шилэн хоргонд байрлах том модыг онцлон төлөвлөсөн нь байгальтай холбогдох мэдрэмжийг төрүүлэхийн зэрэгцээ тухайн орчны гол илэрхийлэмжүүдийн нэг болж өгнө. Үүнээс эхлэн орон зайн зохион байгуулалт, материалын сонголт, өнгөний зохицол, гэрэлтүүлэг, тавилгын шийдлүүдийг уялдуулж, минимал модерн хэв маягт суурилсан цэгцтэй, даруухан атлаа хүчирхэг мэдрэмж төрүүлэх интерьерийг бүтээлээ.

Захиалагчийн хувийн цуглуулга болох эмээл, морин хуур, шатар зэрэг үнэт эдлэлүүд нь Монгол өв соёл, уламжлалыг илэрхийлэхийн зэрэгцээ орон зайд өөрийн гэсэн онцлог, утга агуулгыг нэмдэг.

Бидний энэхүү оффист зориулан тусгайлан бүтээсэн ханын артууд нь декор бүртэй зохицон, интерьерийн ерөнхий консепцыг улам тодотгож, орчныг илүү өвөрмөц, үнэ цэнтэй болгосон.

Бидний хувьд чанартай интерьер гэдэг нь зөвхөн үзэмжтэй орон зай бүтээхээс илүү өргөн ойлголт байдаг. Энэ нь хүний зан чанар, үзэл санаа, үнэт зүйлсийг орон зайгаар илэрхийлж, ажиллах, уулзах, шийдвэр гаргах орчныг тав тухтай, утга учиртай болгох үйл явц билээ.

14/10/2026

Artified Projects - 05
by SaySanaa Interiors

A home holds quiet.
A night club holds energy.
A deck holds the city.

Different moods. One craft.

Good design does not decorate a space.
It decides how that space is felt.

Artified Projects - 05by SaySanaa InteriorsA home holds quiet.A night club holds energy.A deck holds the city.Different ...
12/10/2026

Artified Projects - 05
by SaySanaa Interiors

A home holds quiet.
A night club holds energy.
A deck holds the city.

Different moods. One craft.

Good design does not decorate a space.
It decides how that space is felt.

Стратегийн PMO: Тэргүүлэгч байгууллагуудын туршлагаасPMI Mongolia Chapter-ийн зохион байгуулсан 11 дэх удаагийн Олон улс...
12/10/2026

Стратегийн PMO: Тэргүүлэгч байгууллагуудын туршлагаас

PMI Mongolia Chapter-ийн зохион байгуулсан 11 дэх удаагийн Олон улсын төслийн менежментийн бага хурал 2026-ын “Strategic PMO: Lessons from Leading Organizations” сэдэвт панел хэлэлцүүлэгт СаяСанаа ХХК-ийг төлөөлөн Үйл ажиллагаа болон Бизнес хөгжлийн захирал М.Оргил оролцлоо.

Хэлэлцүүлгийн үеэр интерьер дизайныг зөвхөн төслийн зардал гэж харах бус, харин төслийн амжилт, чанар, үр ашгийг тодорхойлох чухал хөрөнгө оруулалт гэдгийг онцоллоо. Зөв шийдэл, чанартай дизайн нь анхнаасаа эрсдэл, алдаа, нэмэлт зардлыг бууруулж, нөөцийг оновчтой ашиглахын зэрэгцээ төслийн эцсийн үр дүн болон урт хугацааны үнэ цэнийг нэмэгдүүлэх боломжтой. Тиймээс интерьер дизайнд зарцуулж буй хөрөнгө оруулалтыг зардал бус, харин илүү оновчтой, тогтвортой үр дүнд хүрэх стратегийн шийдвэр гэж харах нь чухал юм.

Мөн байгууллагын стратегийг бодит үр дүн болгон хэрэгжүүлэхэд төслийн удирдлага, оновчтой нөөцийн хуваарилалт, үнэ цэнэд суурилсан шийдвэр гаргалт чухал болохыг салбар бүрийн туршлагаас хуваалцсан үр өгөөжтэй хэлэлцүүлэг боллоо.

СаяСанаа ХХК-ийн хувьд интерьер дизайны зураг төсөл, засал гүйцэтгэл болон төслийн менежментийн үнэ цэнийг нэмэгдүүлж, тогтвортой үр дүнд чиглэсэн шийдлүүдийг хөгжүүлэхээр ажиллаж байна.

24/09/2026

Artified Projects - 04
by SaySanaa Interiors

A bank builds trust.
An institution builds purpose.
A brand builds identity.
A lounge builds a feeling.

Different goals. One principle.

A space is never just a place.
It is how people remember who you are.

Artified Projects - 04by SaySanaa InteriorsA bank builds trust.An institution builds purpose.A brand builds identity.A l...
16/09/2026

Artified Projects - 04
by SaySanaa Interiors

A bank builds trust.
An institution builds purpose.
A brand builds identity.
A lounge builds a feeling.

Different goals. One principle.

A space is never just a place.
It is how people remember who you are.

Бид Монголын үндэсний үйлдвэрлэгч, үйлчилгээний брэндүүдтэй хамтран брэндийн мөн чанар, хэрэглэгчийн туршлага болон орон...
11/09/2026

Бид Монголын үндэсний үйлдвэрлэгч, үйлчилгээний брэндүүдтэй хамтран брэндийн мөн чанар, хэрэглэгчийн туршлага болон орон зайн дизайныг нэгтгэсэн "Design Guide" боловсруулж, тэдний дэлгүүр, үйлчилгээний орчныг дараагийн түвшинд хүргэх шийдлүүдийг бүтээдэг.

Хаан банкны DIGI GO, Mobicom, Nomuda, Matrix Salon зэрэг бидний хэдийнээ танил болсон брэндүүдийн шинэ өнгө төрхийг СаяСанаа бүтээсэн бол энэ удаад Монголын хамгийн анхны шоколадны брэнд болох Golden Gobi Монгол Шоколад брэндийн шинэ дизайн консепцийг гаргалаа.

Говь бол элсний нүүдэл, нарны алтлаг туяа, улаан хүрэн хад асга, нам гүм оршихуй, тэсвэр хатуужил болон байгалийн хүчийг өөртөө шингээсэн өвөрмөц ертөнц. Энэхүү онцлогийг орчин үеийн "luxury chocolate boutique"-ийн боловсронгуй гоо зүйтэй хослуулан, Говийн мөн чанарыг өндөр зэрэглэлийн шоколадны орон зайд дахин тайлбарлав.

Говийн элсний шаргал, газрын дулаан хүрэн, зэс-алтлаг болон хадны улаавтар өнгийг үндсэн палитр болгон, байгалийн чулуу, мод, металл, элсэрхэг текстур, зөөлөн гэрэлтүүлгээр баяжуулав.

Орон зайн зохион байгуулалт, бүтээгдэхүүний өрөлт, гэрэлтүүлэг болон материалын шийдлийг хооронд нь уялдуулж, бүтээгдэхүүнийг онцлон харуулахын зэрэгцээ Говийн нам гүм, тансаг мэдрэмжийг энэхүү орон зайд шингээлээ. Ингэснээр Golden Gobi нь зөвхөн шоколад худалдан авах дэлгүүр бус, Монголын Говийн өвөрмөц мөн чанар, тансаг байдлыг мэдрэх орон зай болгон хөгжүүллээ.

Address

Jamyan Gun Street 18/1 1st Khoro, SBD/1 Khoroo
Ulaanbaatar
14240

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97680082201

Alerts

Be the first to know and let us send you an email when SaySanaa Interiors posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to SaySanaa Interiors:

Shortcuts

Share

Nearby home improvement businesses